Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд энэ хаврын мод тарилтын ажил амжилттай зохион байгуулагдлаа. Тус ажлыг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар болон Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран хэрэгжүүлсэн юм.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Мод тарилтын ажлын хүрээнд Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын талбайд нарс, хайлаас, чавга, алим, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэний 200 орчим модыг хамтын хүчээр тарилаа. Энэ нь суралцагчид мэргэжлийнхээ дагуу дадлагажих мөн тэдний экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.
- Tree-Planting-MNG4.jpg
- Tree-Planting-MNG5.jpg
- Tree-Planting-MNG6.jpg
- Tree-Planting-MNG7.jpg
- Tree-Planting-MNG8.jpg
- Tree-Planting-MNG9.jpg
- Tree-Planting-MNG10.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Мөн энэ өдөр Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Нархан төгөл” төслийн хүрээнд 1000 ширхэг жимсний мод тарих арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөллөөс гадна Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт сум дундын ойн анги, Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн багш, сурагчид зэрэг 200 орчим хүн оролцлоо.
“Нархан төгөл”-д:
**Мойл
**Тэхийн шээг
**Үрэл
**Үхрийн нүд
** Далан хальс
** Интоор
** Давжаа алим
**Чацаргана зэрэг орон нутгийн нөхцөлд тэсвэртэй жимсний модыг тарьсан нь иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс бий болохоос гадна байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих ач холбогдолтой юм.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уг хөдөлгөөн эхэлснээс хойш тогтмол идэвхтэй оролцож ирсэн бөгөөд одоогоор тус байгууллага нь 60 гаруй га талбайд ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж байна.
Энэхүү мод тарилтын ажил нь төр, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааны бодит жишээ болж, иргэдийн байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэхэд чухал түлхэц өгсөн арга хэмжээ боллоо.