
rjwp15znjnzu394ku1ce3qks7xrh82dff0zrbt8u.png
Шинэчлэгдсэн “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” (ӨҮБББТ) хөтөч нь 12 бүлгээс бүрдэх бөгөөд сар бүр нэг бүлгийг судална. Бүлэг тус бүр нь сургаал, зарчим, мөн тэдгээрийн бодит амьдрал дахь хэрэгжилтэд төвлөрдөг.” © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Ням гаргийн цуглаан болон өсвөр үеийнхний сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан 3-р сарын 30-ны өдөр гарсан зарлалтай холбоотойгоор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өсвөр үеийнхэн, эцэг эх, удирдагчдыг 2026 оны 9-р сарын 6-наас хэрэгжиж эхлэх өөрчлөлтүүдэд одооноос бэлдэж эхлэхэд урьж байна.
Эдгээр өөрчлөлтийн гол хэсэг нь шинэчлэгдсэн “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч” буюу зарчимд суурилсан, Христэд төвтэй эх сурвалж бөгөөд энэ намраас эхлэн Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулгын сургалтын хөтөлбөр болох юм.
Сүмийн удирдагчид эдгээр өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг шавь байх замд нь хүчирхэгжүүлэх, гэр оронд төвлөрсөн сайн мэдээнээс суралцах явцыг гүнзгийрүүлэх, дэлхий даяарх залуучуудыг нэг ижил зарчмыг хамтдаа судлах үед эв нэгдлийг бэхжүүлэх зорилготойг онцолсон.
Өсвөр үеийнхэнд зориулсан сар бүрийн зарчимд суурилсан сургалтын хөтөлбөр

t4tvlmbwip1diioy885zo8qq8mbrqqsrdr34tn93.jpeg
Сүмийн өсвөр үеийнхэнд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сувгуудыг өмнө нь Strive to Be гэдэг байсан бол одоо For Strength of Youth (@forstrengthofyouth) гэдэг болсон. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Сүмийн өсвөр үеийнхэнд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сувгуудыг өмнө нь Strive to Be гэдэг байсан бол одоо For Strength of Youth (@forstrengthofyouth) гэдэг болсон.
Энэхүү сувгууд дараах зүйлсийг санал болгодог:
**Өсвөр үеийнхний итгэлийг гүнзгийрүүлж, өдөр тутмын амьдралдаа Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах Христэд төвтэй, урам зориг өгөх захиаснууд
**Дэмжлэг үзүүлэх онлайн хүрээлэл дунд өөртөө итгэх итгэл, харьяалагдах мэдрэмж болон шавь байх чанарыг бэхжүүлэх эерэг, урам зориг өгөх контент
**Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг Есүс Христийн бусад шавьтай дэлхий даяар холбогдсон мэт мэдрүүлэхэд тусалдаг дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр үеийнхэн болон удирдагчдын үзэл бодол, туршлагууд
Эцэг эх, удирдагч, өсвөр үеийнхнийг мөн дараах сувгуудыг дагахад урьж байна:
Дэлхий даяарх залуу эмэгтэйчүүд (@youngwomenworldwide Facebook, Instagram) Дэлхий даяарх залуу эрэгтэйчүүд (@youngwomenworldwide Facebook, Instagram)
2026 оны 8-р сарын 30-нд өсвөр үеийнхэнтэй ярилцах нь
DOWNLOAD2026 оны 9-р сараас эхлэн Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулгын долоо хоног тутмын цуглааныг дэмжих сургалтын материалыг “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлийн дугаар бүрийн ард хэвлэж гаргана.
Өрх айлууд эдгээр материалыг цаг алдалгүй хүлээн авч байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, удирдагчдыг magazines.ChurchofJesusChrist.org сайтад аль болох эрт, үнэ төлбөргүй бүртгүүлэхийг уриалж байна.
Эдгээр сэтгүүлд өсвөр үеийнхэнд сайн мэдээний зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд нь дэмжих гэрчлэл, бодит жишээ, урам зориг өгөх түүхүүд багтана. Мөн дугаар бүрийн дижитал хувилбар нь өмнөх сарын 10-ны өдөр Gospel Library аппликэйшнд байршина. 9-р сарын сургалтын хөтөлбөрийн товч танилцуулгыг үзэхийг хүсвэл энд дарна уу
