Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас Хэрлэн сумын 7, 14, 18 дугаар цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай зөөлөн эдлэл болон гал тогооны тоног төхөөрөмжийн хандивыг 2026 оны 5 дугаар сарын 29 нд гардууллаа.
Тус хандивын хүрээнд:
7 дугаар цэцэрлэг 100 ширхэг иж бүрэн зөөлөн эдлэл, 4 ширэмтэй пийшин 1, ариутгагч төхөөрөмж 1 ширхэг,
14 дүгээр цэцэрлэг 250 ширхэг иж бүрэн зөөлөн эдлэл, 4 ширэмтэй пийшин 1, махны машин 1 ширхэг,
18 дугаар цэцэрлэг 135 ширхэг иж бүрэн зөөлөн эдлэлийг тус тус хүлээн авлаа.
Гал тогооны тоног төхөөрөмж нь үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөөг дэмжих ажлын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд орон нутгийн боловсрол, хүүхдийн хөгжилд чиглэсэн үр өгөөжтэй хамтын ажиллагааны нэгэн тод жишээ болж байна. Энэхүү түншлэл нь хүүхэд багачуудын эрүүл мэнд, ая тухтай орчныг сайжруулахын зэрэгцээ боловсролын чанарт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөөх сайн үйлс улам өргөжин дэлгэрч, ирээдүй хойч үеийнхэн эрүүл саруул, аз жаргалтай өсөн торних болтугай.
- CCD07378-Large.jpeg
- CCD07345-Large.jpeg
- CCD07362.JPG
- CCD07326.JPG
- CCD07310.JPG
- CCD07373.JPG
- CCD07313.JPG
- CCD07456-Large.jpeg
- CCD07435-Large.jpeg
- CCD07353-Large.jpeg
- CCD07348-Large.jpeg
- CCD07347-Large.jpeg
- CCD07316-Large.jpeg
- CCD07285.JPG
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |